Цаг үеийн мэдээ

Монгол Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаантай холбоотой асуудал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар мэдээлэл хийж байна.

Монгол морь уядаг уяачдын төлөөлөл холбоо бий. Үүнийг би тэргүүлдэг. Талбай дээр жагсаж байгаа Монголын морин спорт уяачдын холбоо гэж мөн нэг холбоо бий. Би эрх зүйч хүн. Хаврын Дүнжингарав уралдаан Өв Соёл мөн үү? Энийг өв соёл биш гэдгийг нь түмэн олон мэдэж байгаа. Үндэсний Их Баяр наадам бөхтэйгөө суртайгаа, үндэсний морин уралдаантайгаа монголчуудын биет бус оюуны өв соёл. Юнескод бүртгэгдээд гэрчилгээ нь Монгол улсад байгаа. Монголоороо байя аа гээд эрлийз морь уралдах жагсаал хийгээд байгаа юм. Өвөл хавар л морь уралдахгүй бол бид нар Монголоо байчих гээд байгаа юм уу. Гурван сард л морины уралдаан зохион байгуулахгүй болбол Монголоо больчих гээд байгаа юм уу? 

Ялгаж ойлгох хэрэгтэй. Их хурлын гишүүн Х.Баасанжаргал хэлээд байгаа шүү дээ. Улс төрийн захиалгаар юм хийгээд байна аа гэж. Уяач хүний хувьд, өв соёлоо дээдэлж явдаг хүний хувьд тэмцэгч нарыг ажиглаж байгаа. Би Монгол морио дэмжчигчдийн жагсаалыг хийе. Үндэснийхээ баяр наадамд 6 насны монгол морь уралдуулж өгөөч ээ гэж монгол морьтойгоо ирж жагсъя гээд 7 морьтой залуутай орж ирээд цагдаад баригдсан. 

Монгол Улсын Үндэсний баяр наадмын тухай хуульд үндэсний морин уралдаан гэсэн заалт байгаа. Үндэсний морин уралдаан 5 сарын 1-нээс 711 сарын 1 хүртэл морь уралдах боломжтой. Үүнд 8 настай хүүхэд морь унах боломжтой. Өв соёл гээд бүртгүүлсэн учраас. Энэ шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шүү дээ. Тэр тогтоолыг ЗГ үгүйсгэх ямар ч боломжгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад ЗГ шүүхийн шийдвэрээс давж шийдвэр гаргаж болдог юм уу.

Х.Баасанжаргал гишүүнийг дэмжиж байгаа. Хүний эрхээс дээгүүр уралдаан гэж байдаг юм уу. Хүүхдийн эрхээс дээгүүр өв соёл гэж байдаг юм уу гэж нэг залуу гишүүн хэлсэн. Монгол наадам өөрөө бахархалтай, бэлгэдэлтэй, эрхэмлэх зүйлтэй. Хүүхэд хамгийн эрхэмлэх зүйл нь шүү. Мөн Монгол адууныхаа л хурдыг хүчийг, монгол уяачийнхаа эрдмийг үзэх гэж байгаа юм. Гэтэл хэсэг бүлэг эрлийз морь уях, унах сонирхолтой хүмүүс талбай дээр жагсаал хийж, үүнээс гурав хоногийн дараа Засгийн газраар хэлэлцээд өөрсдөөсөө зутаалгаад. ЗГ-ын Шадар сайд С.Амарсайхан, Л.Энхамгалан нар ямар хүмүүжилтэй ямар бодлоготой болсон юм бэ. С.Амарсайхан сайдын нэг үг бий. Стандартгүй юм болгон бүтэхгүй байна гэж. Стандартыг мөрд бүрдүүлье гэдэг нь хуулийг сахья аа гэсэн үг биз дээ.

Өнөөгийн морь Л.Энх-Амгалан гишүүний унаач хүүхэд байснаас тэс өөр болсон. Тэр үед 35 км хурдалдаг байсан бол өдгөө 50-60 км цаг хүрч хурдалж байна. Газар хөрсөө мэдрэх чадамжгүй болчихсон допинг буюу эм тариагаар бордоод галзууруулчихсан адууг ашгийн төлөө насанд хүрээгүй хүүхдээр унуулж байна. Тэр морийг насанд хүрсэн хүмүүс ч унах боломжгүй. Өнөөдөр 3 сая төгрөг төлөөд 300 сая төгрөгийн бай авах уралдаанд хүүхдэд эрлийз морь унуулаад уралдаад байна шүү дээ. 

Таны сурталчилгаа