Цаг үеийн мэдээ

Иргэдийн хүсэлтийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Цагаан сар болон Улсын баяр наадмын амралтын өдрийн зохицуулалтад өөрчлөлт оруулах талаар санал танилцуулсан. 

Манай Улс жилд 9 баяраар 16 өдөр бүх нийтээр амардаг. 

Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр хуульд заасан амралтын өдөр байдаг. Тэгвэл битүүний өдрийг мөн бүх нийтийн амралтын өдөр болгох, хэрэв баярын амралтын өдрүүд нь бямба, ням гарагт таарвал нөхөж амардаг болох зохицуулалтыг танилцууллаа.  

Энэ дагуу ямар нэг шийдвэр, тогтоол гараагүй. Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай 2 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.  

Засгийн газраас ид хүйтний үед иргэдийг зайнаас ажиллуулах, хүүхдийн өвлийн амралттай уялдуулах санал оруулахыг чиглэл болголоо.

Таны сурталчилгаа