Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Парисын их дуулгад үндэсний шигшээ багийн залуу тамирчдаас бүрдсэн баг өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тамирчдыг дэлхийн аварга, шигшээ багийн дасгалжуулагч Г.Болдбаатар удирдан оролцоно.
Оролцох бүрэлдэхүүн :
-60кг Б.Сүхбат
-60кг Н.Мэндсайхан
-66кг Г.Хэрлэн
-66кг Б.Нямренчин
-81кг О.Шинэбаяр
-48кг Ж.Анударь
-52кг Б.Уранзаяа
-52кг Б.Гүндэгмаа
-57кг О.Оюунчимэг
-57кг М.Цэндбазар
-63кг Х.Маралмаа
-70кг С.Лхагвадулам
Парисын их дуулга тэмцээнийг 2 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд С1 телевизээр хүлээн авч үзээрэй.