Цаг үеийн мэдээ

 

       БНСУ-ын шөнийн цэнгээний газар Итэвоноос голомтлон тархсан халдварын тохиолдол 95 болоод байна. Үүнээс хамгийн ноцтой нь Итэвон шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж халдварласан хүнтэй нэгэн фитнес клубт хамт хичээллэсэн хүн халдвар авснаа мэдэлгүй цусны төвд цусаа хандивлажээ.  Мөн түүнтэй хамт байсан таван хүн халдвар авсан байна.

         Түүгээр үл барам уг залуугийн цусыг ойролцоо эмнэлэгт хүргэхээс өмнө цусны нэгдсэн төвд байхад нь мэдэж устгасан ч халдвар авсан гурван хүний нэгнийх нь  аль хэдийн нэг хүнд хийгдсэн байна.

      Коронавирусний халдвар цусаар тархах эсэх нь одоогоор батлагдаагүй ч хяналтанд эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж. Мөн тухайн клубт нийт 55 цэрэг байсан нь тогтоогдож байна.

Таны сурталчилгаа