Өчигдөр буюу 2020 оны 5 сарын 11-ны оройн 19 цаг 28 минутын орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 32-ийн уулзварт ажил үүргээ гүйцэтгэн замын хөдөлгөөний зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг Subaru forester маркийн автомашин мөргөсөн хэрэг гарчээ. Цагдаагийн биеийн байдал гайгүй. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.