Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн нөхцөл байдлын талаар хийсэн зөвлөгөөний үеэр ажлын бус өдрүүд дууссаныг мэдэгдлээ.  

Тэрбээр “Өнөөдөр тавдугаар сарын 11-нд өмнө нь зарласан ажлын бус өдрүүд дуусч байна” гээд тахалтай хийх тэмцэл цаашид ч үргэлжилнэ, үүнээс буцах, таслах явдлыг гаргаж болохгүй хэмээн онцолсон байна.

Мөн тэрбээр дөрөв хоногийн дотор эмч сувилагч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг бодож олгохыг захирагч нарт үүрэг болгожээ.

Тавдугаар сарын 12-ноос эдийн засгийн  суурь үйлдвэрлэлийн ажлыг сэргээх нөхцлийг  бий болгож эхлэх ёстойг Ерөнхийлөгч Путин онцолсон байна.

Таны сурталчилгаа