Цаг үеийн мэдээ

Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусуудад өглөөний эх авалт, оройн буултаар цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа.

 Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн 930 гаруй автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт  хийгдэж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорьж ажиллаж байна. Үүнээс гадна автобусанд гар ариутгагчийг байршуулж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж ажиллаж байгааг та ч анзаарсан биз. Иргэдийн зүгээс ч Covid-19 вирусийн халдвар дэгдэж буй энэ үед цэвэрхэн автобусаар  үйлчлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байсан талаар бид өмнө мэдээлэл хүргэж байсан.

Автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид амны хаалттай үйлчлүүлж байгаа эсэхэд 24 улсын байцаагч өдөр бүр хяналт тавин ажиллаж байна. Халдварын дэгдэлттэй үе гэлтгүй цаашид иргэд цэвэрхэн автобусаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэл, НТҮГ, автобус баазууд автобусны ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өөрийн цахим цахим хуудсаараа дамжуулан энэ талаарх мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна.

 

Таны сурталчилгаа