Цаг үеийн мэдээ

 

       Германы Засгийн газар коронавирусний вакциныг гарган авч, түгээх ажиллагааг 750 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцжээ. Судлаачид өргөн хүрээг хамарсан туршилт явуулснаар вакцин гарган авах үйл явцыг түргэсгэнэ хэмээн найдаж байгаа ажээ. "Герман вакцин гарган авах, түгээхэд 750 сая евро буюу 812 сая ам.долларыг зориулахаар боллоо" гэж тус улсын Судалгааны сайд Аня Карличеки мэдэгджээ. Хагас тэрбум орчим еврог туршилтын хамрах хүрээг өргөжүүлэхэд ашиглах бол үлдсэн мөнгийг үйлдвэрлэлийн хүчин чадлыг хөгжүүлэхэд зориулна. “Вакциныг гарган авч, баталсан тохиолдолд зөвхөн Германд төдийгүй дэлхий даяар нэн даруй олноор үйлдвэрлэж эхлэх боломжийг бүрдүүлэх ёстой” гэж Судалгааны сайд мэдээлжээ. Канцлер Ангела Меркель тэргүүтэй Засгийн газрын хуралдааны дараа А.Карличеки ийнхүү мэдэгдсэн бөгөөд тэрбээр вакциныг ард иргэдийн энгийн амьдралдаа эргэн орох “түлхүүр” хэмээн нэрлэжээ.

Санхүүжилтийн шинэ хөтөлбөрийн эхний зорилго нь эмнэлзүйн туршилтад эхнээс нь олон хүнийг хамруулахад орших ажээ. Эмнэлгийн ажилтнууд болон бусад шаардлагатай ажилтан сайн дурын үндсэн дээр туршилтад оролцох боломжтой гэж А.Карличеки хэлжээ.

Ердийн үед ийм туршилтад эхний ээлжинд цөөн хүнийг хамруулж, оролцогчдын тоог аажмаар нэмэгдүүлдэг. Герман нь вакцины туршилт явуулж буй олон орнуудын нэг юм. Германд төвтэй Судалгаанд суурилсан эмийн компаниудын холбооны мэдээлснээр, дэлхий даяар вакцин гарган авах 121 хөтөлбөр үргэлжилж байгаа ажээ.

 Германы хэд хэдэн мужид кафе, ресторан,

фитнес клуб дахин ажиллаж эхэллээ

    Энэ долоо хоногт Германы хэд хэдэн мужид кафе, ресторан, фитнес клуб дахин ажиллаж эхэлсэн. Тэнд хэд хэдэн дүрэм журам тогтоосон ба фитнесс спорт зааланд зайгаа барьж амны хаалт зүүх хэрэгтэй. Дасгал хийсний дараа шүршүүрт орохгүй шүршүүр нь хаалттай хэвээр байна. Гэсэн хэдий ч спортод дурлагсад эдгээр хязгаарлалтуудыг үл харгалзан фитнес клубтээ буцаж очоод байна.

 

Таны сурталчилгаа