БНСУ-ын Сөүл хотын Итаевон дүүргийн шөнийн цэнгээний газар, клубүүдээр үйлчлүүлсэн хүмүүсээс коронавирусний халдвар нэмж илэрснээр халдвар авсан хүний нийт тоо мягмар гаргийн өдрийн байдлаар 102 боллоо гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ. Халдварын Сөүл, Гёнги, Пусан, Жэжү хүртэл тархаад байгаа аж. . Клубүүдтэй холбоотой нийт тохиолдлын 64 буюу тэн хагасаас илүү хувь нь Сөүлд бүртгэгдсэн бол 23 нь Гёнги мужид, долоо нь Инчеон хотод, тав нь Умард Чунчён мужид илэрчээ.
Халдвар авсан хүмүүсийг насаар ангилвал, 67 нь 20 гаруй настай, 23 нь 30 гаруй настай бол 40, 50-аад насны хүмүүс тус тус дөрөв, 19-өөс доош настай гурав, 60-аас дээш настай нэг хүн байгаа ажээ. Хүйсээр ангилвал, 92 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ
Засгийн газрын зүгээс 4 сарын 29-нээс хойш Итаевон дүүрэгт байсан бүх хүмүүсийг үнэгүй шинжилгээнд хамруулах шийдвэр гараад байгаа ч бааранд үйлчлүүлж байсан иргэдийг илрүүлэхэд хүндрэлтэй байгаа аж. Учир нь тухайн бааруудад гадаад хүмүүс ихээр ордог бөгөөд, гей хүмүүс ихээр үйлчлүүлдэг байна.
Сөүл хотын захирагч, Цагдаагийн ерөнхий газарт хүсэлт илгээн Итаевон дүүрэгт (тухайн баарны ойролцоо) байсан иргэдийг гар утасных нь тусламжтайгаар олж өгөхийг SK, LG, KT үүрэн телефоны компаниудаас хүсчээ. Улмаар тус үүрэн телефоны компаниуд нэг өдрийн дотор баарны ойролцоо байсан хүмүүсийн дугаарыг илрүүлэн, хаягтай нь хүлээлгэн өгсөн байна. Тус илрүүлэлтээр 4 дүгээр сарын 24-нээс 5 дугаар сарын 6-ныг хүртэл нийт 10905 хүн тухайн бааруудын ойролцоо 30 минутаас дээш хугацаатай байсан бөгөөд эдгээр хүмүүстэй нэг бүрчлэн холбогдон шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.