Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков эхнэрийнхээ хамтаар коронавирусний халдвар аван, эмнэлэгт хэвтсэн байна. Тэрээр сүүлийн нэг сарын хугацаанд Ерөнхийлөгч Путинтэй биечлэн уулзалдаагүй гэдгээ хэлсэн байна.

Өмнө нь ОХУ-ын Ерөнхий Сайд Михаил Мишустин болон барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев, соёлын сайд Ольга Любимова нар халдвар авсан нь тогтоогдож байсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны 4 дүгээр сараас хойш Ново-Огарёво өргөөндөө өөрийгөө тусгаарлан, тэндээсээ ажил хэргээ эрхлэн явуулж байгаа юм. Манай хойд хөршид өнөөдрийн байдлаар ковид-19 халдварын 232,243 тохиолдол бүртгэгдэж, 2116 хүн нас бараад байна. Зөвхөн сүүлийн нэг хоногт халдварын 10899 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа