Израйлийн 30 шахам эмнэлэгт сайн дурын алиалагчид ажиллаж байна. Тэд олон том эмнэлгүүдээр очиж, хүмүүст сэтгэлийн дэм түшиг өгдөг инээдмийн жүжигчид бөгөөд “мөрөөдлийн эмч” гэсэн нэр авчээ. Алиалагчид эмчилгээний хувцас, амны хаалт зүүж, өвчтөнүүдэд баяр баясал, хайр халамжийг өгч, тэд нарт туслан өвчний зовиурыг нь намжаан, сэтгэлийн хямралаас гаргаж, сэтгэлийн зовлон болон ганцаардлыг нь намжаадаг гэнэ.
2001 онд “Мөрөөдлийн эмч” нарын баг Израйльд байгуулагдаж, өдгөө улсын хэмжээнд эмчилгээний хошин шогийн 100 жүжигчинтэй болжээ. Тэдгээр жүжигчдийн нэг, “Миний ажил бол эмнэлгийн хамгийн чухал ажлын нэг. Эмчилгээний хүмүүс биологийн талаас өвчтнийг авардаг, харин бид өөр нэгэн талаас өвчтөнийг эрүүл саруул болгодог, энэ бол эмнэлгийн хамгийн чухал тэнцвэржүүлэх тал юм" гэв.
"Хүүхэд эсвэл насанд хүрэгчдийн аль нь ч эмнэлэгт очоод сэтгэлийн хямралд орж, өөрийгөө сайтар асран харгалзаж чаддаггүй. Иймээс бид тэднийг байнга баяр баясалтай болгож, сэтгэл өөдрөг байхад нь тусалдаг. Та нар царай дүүрэн инээх нь надад өгч буй хариу бэлэг юм, хэрэв та нарын баяр баясалтай инээхийг харвал би ажилдаа маш гарамгай болжээ гэдгийн илрэл юм" хэмээн “Мөрөөдлийн эмч” нар хэлж байна.