Коронавирусний хөл хорионоос болж 2 сарын турш хаалттай байсан Малайзийн нэгэн худалдааны төвийн лангуунууд дээр байсан арьсан эдлэлүүд бүгд хөгцөрч, мөөгөнцөртсөн байна.
Дэлгүүрийн агааржуулалтыг унтрааснаас болж агаарын чийгшилт нэмэгдэж улмаар арьсан цүнх, гутал, тэлээ болон дэлгүүрийн арьсан сандал хүртэл цөгцөрч муудсан байна.
Цэвэр арьсан эдлэлээс гадна хиймэл арьсан эдлэлүүд ч гэсэн хөгцөрч мөөгөнцөртсөн байна.
Хохирол амссан лангуу түрээслэгчид агааржуулалтыг унтраасан дэлгүүрийн удирдлагуудыг буруутгаж хохирлоо барагдуулахыг хүсч байгаа юм байна.
Малайз улсад 3 дугаар сарын 18-нд тогтоосон хөл хориог 6 дугаар сарын 9-нийг хүртэл сунгаад байгаа юм. Тус улсад коронавирусний халдварын 6726 тохиолдол бүртгэгдэж, 109 хүн нас бараад байна.
Эх сурвалж: focus