Цаг үеийн мэдээ

 

          Хятад улс байгалийн гамшигт хамгийн их өртөж байгаа орны нэг бөгөөд жил бүрийн 3 дугаар сараас 5 дугаар саруудад Хятад улсад хаврын элсний шуурга хамгийн их тохиолддог байна. Энэ оны 3 дугаар сараас хойш Хятадын хойд хэсэгт зургаан том хэмжээний шороон шуургатай цаг агаар тохиож байгаа аж. Мөн Бээжинд гурван удаа элс, шороон шуурга тохиосон бөгөөд хүмүүс шороон шуургыг багасгахад илүү их анхаарал хандуулах хэрэгтэй сануулж байна.

           Элс, шороон шуурганы гамшгийг үр дүнтэй шийдвэрлэх, гамшгийн алдагдлыг багасгах зорилгоор Хятад улс хиймэл дагуулыг ашиглан 30 гаруй шороон шуурганы хяналтын станцуудыг ашиглан бодит цаг хугацаанд цаг агаарын төлөв байдал, үүсч буй байдлыг хянах, элс, шороон шуурганы хяналт, гамшгийн нөхцөл байдлын талаар цаг тухайд нь мэдээллээр хангаж байгаа аж.

         Дараагийн алхамд шороон шуурганы гамшгийн үед авах онцгой байдлын төлөвлөгөөг боловсронгуй болгож, төлөвлөлтийн ашиглалтыг сайжруулан, шороон шуурганы гамшигт өртсөн тохиолдолд анхан шатны үйлчилгээ, түргэн тусламжийн арга технологийн түвшинг сайжруулж ажиллах юм байна.

Таны сурталчилгаа