БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хөл хорионы дэглэм суларч сургуулиудын хичээл эхлээд байгаа. Харин сурагчдын халууныг ухаалаг бугуйвчаар хэмжиж байна. Ухаалаг бугуйвч нь тухайн сурагчийн биеийн яг одоогийн халууныг мэдрэх бөгөөд хэвийн хэмжээнээс их байвал дохио дуугарах аж.
Дээрх бугуйвчийг тухайн сургуулийн жижүүр багш болон сурагчийн анги даасан багшийн утастай Bluetooth-ээр холбох, гар утсанд нь аппликейшн хэлбэрээр татан байршуулах боломжтой юм.
Ухаалаг бугуйвчийн дата мэдээлэл Бээжин хотын Эрүүлийг хамгаалах хороо, дүүргийн боловсролын хэлтэст очих ажээ. Дээрх ухаалаг бугуйвчийг Бээжин хотын таван дүүргийн сонгогдсон сургуулиудад тарааж хянахаар болжээ.