Цаг үеийн мэдээ

ОХУ-д сүүлийн 7 хоногийн хугацаанд коронавирустэй өвчтнүүдийг эмчилж байгаа хоёр ч эмнэлэгт гал гарч 6 хүний амь эрсэдсэн билээ. Галын шалтгааныг уушиг орлуулагч аппаратын цахилгаанд богино холболт үүссэнээс болсон хэмээн урьдчилан дүгнэж байгаа юм. Галд амиа алдсан өвчтнүүд бүгд уушиг орлуулагч амьсгалын аппарат залгуулсан байсан юм.

Энэ явдалтай холбогдуулан АНУ 4 дүгээр сарын эхээр ОХУ-аас нийлүүлж авсан уушиг орлуулагч “Авента-М” аппаратын аюулгүй байдалд эргэлзэж бүгдийг нь буцааж өгөхөөр шийдвэрлэсэн байна. Нью-Йорк мужид 30 ширхэг, Нью-Жерси мужид 15 ширхэгийг хүлээн авсан Оросын “Авента-М” аппаратыг эмнэлгүүдэд ашиглаж амжаагүй, баглаа боодолтойгоо шинээрээ байгааг мужийн удирдлагууд хэлж байгаа юм.

Москва болон Санкт-Петербург хотын эмнэлгүүдэд гарсан галтай холбогдуулан ОХУ-ын зарим эмнэлгүүд уушиг орлуулагч “Авента” аппаратыг ашиглахаас татгалзаж эхэлжээ.

Эх сурвалж: RT,  BBC

Таны сурталчилгаа