Цаг үеийн мэдээ

ОХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр гурван онгоцоор ирнэ.Тэднийг хүлээж авахдаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян, Тоёока инн зэрэг буудлыг бэлдэж байна. 

Түүнээс гадна иргэд ОХУ-д халдварын тархалт өндөр байгааг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр ирэх оюутнууд дунд халдвартай хүний хавьтал болсон, өвдөөд эдгэрсэн хүүхдүүд ч байгаа гэх судалгаа байгаа талаар ЭМЯ-ныхан мэдэгдсэн.

Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байр, тээврийн хэрэгслийн нөөц боломжоос хамаааран эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 8:00-21:00 цаг, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 8:00-21:00 цагийн хооронд хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Оюутнуудыг тусгай автобусаар хил дээр хүргэж өгөх ажээ.

Таны сурталчилгаа