Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 2020.05.13-нд мэргэжлийн сүмо бөх Шобүши Токио хотын эмнэлэгт таалал төгссөн тухай Японы сүмогийн холбооноос мэдээллээ. 28 настай тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн тамирчдаас коронавирусийн халдвараар нас барсан анхны хүн болж байна. Тэрээр 2007 онд ояката Такадагавагийн шавь болж сүмогийн спортод хөл тавьсан бөгөөд дөрөвдүгээр зиндаанд барилддаг байжээ. 

Таны сурталчилгаа