Цаг үеийн мэдээ

Дэлхий нийтийг хамраад байгаа коронавирус хэзээ ч бүрэн устаж алга болохгүй гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын онцгой байдлын дарга Майк Риан Женев хотоос цахим хэвлэлийн хурал хийх үедээ хэллээ. Коронавирусний эсрэг вакцин гаргаж авсан ч гэсэн вирусийг хяналтад авахын тулд ихээхэн хүч шаардагдах болно гэдгийг тэрээр сануулж байгаа юм.

Доктор Майк Рианы үзэж байгаагаар коронавирусийг хэзээ бүрэн устаж үгүй болохыг хэн ч урьдчилан хэлж чадахгүй юм байна. Хүний дархлал хомсдлын вирус өнөөг хүртэл бүрэн алга болоогүйтэй адил бид энэ шинэ төрлийн вирустэй зохицон амьдрахаас өөр аргагүй болно хэмээн ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн дарга хэлж байгаа юм.

Дэлхийн хэмжээнд коронавируст халдварын 4 сая 200 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 300 мянга орчим хүн амь насаа алдаад байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа