Уханий төв эмнэлгийн коронавирусний халдвар авсан 2 эмчийн биеийнх нь бүх арьс өнгөт арьстан шиг харлаад байсан юм. Тэгвэл тэдэнд хийж буй эмчилгээ үр дүнгээ өгч биеийнх нь арьс буцаад цайж эхэлсэн байна. Эмнэлэгт 4 сарын турш хэвтэн эмчлүүлсэн 2 эмчийн нэг болох Ю Фан өнгөрсөн 7 хоногт эмнэлгээс гарсан байна.
Харин түүний хамтрагч эмч Ху Вейфенг эмнэлгээс гарах болоогүй эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юм байна.
Ю Фан болон Ху Вейфенг нар энэ оны 1 дүгээр сард Уханий төв эмнэлэгт коронавирусний халдвартай хүмүүсийг эмчилж байхдаа өөрсдөө халдвар авсан юм. Эмчилгээний явцад тэдний биеийн арьс харласан нь гормоны тэнцвэр алдагдаж, элгэнд нь өөрчлөлт орсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байсан юм.
Эх сурвалж: The Sun