Коронавирусний цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор гурав хүртэлх насны хүүхэд бүх өрхөд 2020 оны дөрөв, тав, зургадугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмж олгох зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа.
ОХУ-ын Засгийн газраас Гэр бүл, хүүхдийг дэмжих нэмэлт арга хэмжээний хүрээнд 2017 оны нэгдүгээр сараас 2020 оны хооронд анхны хүүхэд нь төрсөн, эсвэл үрчилсэн гэр бүлд мөнгөн тэтгэмж олгож байгаа бөгөөд энэ тэтгэмж дээр нэмж 5000 рубль олгох юм.
Нийтдээ 1,7 сая хүүхдэд уг тэтгэмж олгогдох бөгөөд үүнд 25 орчим тэрбум рубль зарцуулна хэмээн Хөдөлмөрийн яам мэдээллээ. Үүнээс гадна гурваас 15 насны хүүхэд бүрт 10000 рублийн нэг удаагийн тэтгэмж олгоно.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТ