Цаг үеийн мэдээ

 

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Д.Нарангэрэл, "Дэлхий дахинд коронавирусийн халдвараар 4 сая 421 мянга хүн өвчилж, 297 мянган хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт 83 мянган хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барлаа. Халдварын тархалт ихсэх хандлагатай боллоо.

ОХУ-д батлан хамгаалахын чиглэлээр сурч байсан 347 оюутныг авчран, Бага баян амралт, ХӨСҮТ, Тоёото Ин зочид буудалд тусгаарлалаа".

О.Ариунтуяа, "Сүүлийн 24 цагт халдвар 2 хувь, ОХУ-д 5 хувиар нэмэгдлээ. Бруней, Монгол, Вьетнам улсад халдвар 5 дахь хоногтоо нэмэгдээгүй байна. Солонгосын шөнийн клубт халдвар гарснаар халдварын тоо нэмэгдэж байна.Сүргийн дархлаа гэдэг нь тархвар зүйн нэр томъёо. Нийт хүн амыг халдвараас сэргийлэхэд хэдэн хувийг дархлаажуулах вэ? гэдэг тооцооллыг хийхэд энэ аргыг хэрэглэдэг. Дэлхийн хүн амын дийлэнх хувь нь COVID-19 халдварлах эрсдэлтэй. Халдварын эсрэг бие үүсэх нь маш бага байна гэж судлаачид үзэж байна".

Б.Янжмаа, "АНУ, ОХУ, Испанид халдварын тархалт хамгийн өндөр байна. Өнөөдөр коронавирусний халдвар Лесотогийн Хаант улсад шинээр гарч дэлхийн 216 орон, нутаг дэвсгэр бүртгэгдлээ. Энэ өвчнөөр 4.2 сая хүн өвчилж, 297 мянган хүн нас баржээ".

Мөн 1.6 сая хүн эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэж байна.

Сүүлийн 24 цагт 83 мянган хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барсан бөгөөд ОХУ, Бразил зэрэг улсад хүнд нөхцөлд байна.

Шинэ кластерууд бүртгэгдэж өвчлөл тархах хандлагатай болж байна" гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв. ХӨСҮТ-д нийт 132 хүн хянагдаж байгаа бөгөөд хүмүүсийн биеийн байдал харьцангуй тогтвортой байна гэлээ.

Таны сурталчилгаа