Сүүлийн өдрүүдэд Японд коронавирусний халдварын тархалт харьцангуй бага байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид 39 мужид тогтоосон онц байдлыг цуцлах шийдвэр гаргажээ. Засгийн газрын хуралдаанаар эцэслэн баталснаар тус шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Гэхдээ дээрх шийдвэр Японы томоохон хотуудад хэрэгжихгүй аж. Коронавирусний халдварын тархалт өндөр хэвээр байгаа Хоккайдо, Токио, Чиба, Сайтама, Канагава, Осака, Киото, Хёого мужид тогтоосон онц байдал хэвээр үлдэх юм байна. Эргэн сануулахад Японы Засгийн газраас шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд “Тусгай арга хэмжээний тухай хууль”-ийн 32 дугаар бүлгийн заалтыг үндэслэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-ноос Токио, Осака хот болон Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока муж, улмаар 16-ны өдрөөс нийт орон даяар онц байдал зарласан.
Түүнчлэн Токио, Осака хот, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока, Хоккайдо, Ибараки, Ишикава, Гифү, Айчи, Киото буюу нийт 13 хот, мужийг “Онцгой сэрэмжлүүлэг бүхий засаг захиргааны нэгж”-ээр нэрлээд буй сүүлийн өдрүүдэд Японд коронавирусний халдварын тархалт харьцангуй бага байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид 39 мужид тогтоосон онц байдлыг цуцлах шийдвэр гаргажээ. Засгийн газрын хуралдаанаар эцэслэн баталснаар тус шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Гэхдээ дээрх шийдвэр Японы томоохон хотуудад хэрэгжихгүй аж. Коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр байгаа Хоккайдо, Токио, Чиба, Сайтама, Канагава, Осака, Киото, Хёого мужид тогтоосон онц байдал хэвээр үлдэх юм байна.
Эргэн сануулахад Японы Засгийн газраас шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд “Тусгай арга хэмжээний тухай хууль”-ийн 32 дугаар бүлгийн заалтыг үндэслэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-ноос Токио, Осака хот болон Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока муж, улмаар 16-ны өдрөөс нийт орон даяар онц байдал зарласан.
Түүнчлэн Токио, Осака хот, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока, Хоккайдо, Ибараки, Ишикава, Гифү, Айчи, Киото буюу нийт 13 хот, мужийг “Онцгой сэрэмжлүүлэг бүхий засаг захиргааны нэгж”-ээр нэрлээд буй.