Цаг үеийн мэдээ

 

        1913 онд төрсөн уран барималч Мэрили Шапиро Эшер өдгөө 107 настай.  Тэрээр хэдий нас хэвийсэн ч уран бүтээлээ туурвисаар байсан боловч хүнд материалтай ажиллах нь улам хэцүү болсон учраас 88 насандаа тоон гэрэл зургийн урланд суралцаж эхэлжээ. Өөрөөсөө 70 насаар дүү ангийнхантайгаа ана мана үзэлцэн сурч төгссөнөөсөө хойш эдүгээ 20 жил энэ салбарт амжилттай ажиллаж байна.

        Мэрилиг бүр төрөхөөс нь өмнө үхэл заналхийлж байсан билээ. 1912 онд дэлхийн эдийн засгийн хямралын үеэр хүүхэд олсон ээж нь хэвлий дэх ургаа хөнөөх гэж оролдсон боловч бүтээгүй аж. Мөн дэлхийн дайнаас ч илүү олон хүний амийг авч одсон томуугаар 6 настайдаа өвдсөн Мэрили амьд үлдсэн.

            Хамгийн гайхамшигтай нь дэлхий дахиныг цочроосон коронавирусний халдвараар өвдөж хэвтэхэд нь эмч нар түүнийг 12 цаг тэсвэл их юм хэмээж байсан ч тэрээр эдгэрчээ.

Таны сурталчилгаа