АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болох ойртож байна. Энэ үеэр цар тахлыг сайтар сэргийлж чадаагүй хариуцлагаа Хятад улсад нөмөргөж, хүмүүсийн анхаарлыг шилжүүлэхээр Цагаан ордон оролдох давтамж нь улам бүр нэмэгдэх боллоо хэмээн Хятадын cri.cn сайтад бичжээ. Уг сайтад:
АНУ-д 5-р сарын 10-ны өдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 1.3 саяас давж, нас барсан хүний тоо 80 мянгад дөхөж байна. Ийм хүнд байхад АНУ-ын улс төрчид халдварын байдалд анхаарал хандуулахгүй харин халдварыг тогтоон барьж чадаагүй.
2019 оны 9-р сард Америкид халдварт томуу дэгдэхэд халдвараар нас барсан зарим хүмүүс үнэндээ коронавирусний халдвар авч нас барсныг АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Роберт Рэдфельд хүлээн зөвшөөрсөн юм. Америкийн Калифорни мужид нэгэн цогцост задлан шинжилгээ хийсэн дүнгээс үзэхэд, тухайн мужид коронавирусний халдвар авч нас барсан тохиолдол нь 2 дугаар сарын 6-нд гарчээ. Гэтэл энэ хүн хаана ч аялаагүй бөгөөд АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн бүртгэсэн анхны нас барсан тохиолдлоос гурван долоо хоногийн өмнө байгаа юм.
Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв яагаад өвчтөн нас бараад хоёр сар гаруй болсны дараа сая коронавирусний халдвар авсныг нотлов? АНУ-д халдварт томуунаас болж хэчнээн хүнд буруу оношилгоо хийсэн бол? 2019 оны 9 дүгээр сараас халдвар их хэмжээгээр тархсан уу? гэсэн асуултуудад хүмүүс эргэлзээтэй байсаар.
Тэгвэл 2019 оны 7дугаар сарын эхээр Висконсин мужид болсон электрон тамхинаас үүдэлтэй уушгины хатгалгааг эргэн саная. АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр 2807 хүн уг өвчнөөр өвчилсөн бөгөөд 68 хүн нас барсан байна. Халуурч ханиалгаж, амьсгал давчдан, тамиргүй болсон зэрэг нь шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүмүүсийн илрэлтэй адилхан юм. Энэ оны 2 дугаар сард АНУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар дэлгэрч эхлэхэд АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв даруй электрон тамхинаас болсон өвчинтэй холбогдох тоо баримтыг бүртгэхээ зогсоосон байна. Үүнд Америкийн сүлжээ ашиглагчдын үлдээсэн сэтгэгдэлд "Электрон тамхи 20 гаруй жилийн түүхтэй байхад яагаад одоо л уушгины хатгалгааг бий болгож байгаа юм бэ?", "Хятад улс Ковид-19-ийг "нууц уушгины хатгалга" гэж нэрлэсээр ирсэн бол бид шинэ коронавирусийг илрүүлж чадахгүй юу?" зэрэг сэтгэгдлүүд иржээ.
Америкийн талын нийтэлж байгаа халдвар авсан болон нас барсан хүний тоо бодит байдлаас их зөрөөтэй байна гэж эрдэмтэд үзэж байна.
АНУ-д олон байгууллага тоо бүртгэл нийтэлж байна. Хэвлэл мэдээллийн олонх нь Жонс Хопкинсын их сургуулийн бүртгэлийн тоо баримтыг ашиглаж байна. Судалгааны зарим байгууллага нь АНУ-ын бүртгэлийн сайт болох Worldmeters-ын тоо баримтыг ашиглаж байна. Гэхдээ CNN, NBC зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн бүртгэлд үндэслэсэн бөгөөд эдгээр тоо баримтууд нь хоорондоо адилгүй байгаа юм.
Тоо баримт бол хэвлэл мэдээлэл болон олон нийтийн халдварын байдлыг ойлгоход ашигтай бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал байдаг. Гэвч АНУ-ын халдварын тухай тоо баримт иймэрхүү эмх замбараагүй байгаа нь хүмүүсийг төөрөгдүүлж байна.
ДЭМБ 1 дүгээрр сарын 30-нд коронавирусийг дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн онц үйл хэрэг гэж мэдэгдэхэд Америкийн удирдагчид "манай орон халдварыг хяналтдаа авсан", "шинэ төрлийн коронавирус Америкчуудад эрсдэл багатай", "вирус өөрөө устах болно" гэх мэтчилэн ярьсаар ирлээ. Америкийн эрх баригчид иргэддээ энэ хоёр сар юу хийснээ хэлэх шаардлагатай болсон биш үү?