Цаг үеийн мэдээ

 

       Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 9,974 шинэ тохиолдол нэмэгдсэн тухай ОХУ-ын цар тахалтай тэмцэх төв өнөөдөр мэдээлжээ.

      Тавдугаар сарын 2-ны өдрөөс хойш анх удаа тус улсад өдөрт 10,000 хүрэхгүй тооны тохиолдол илэрсэн нь энэ юм. Ингэснээр нийт батлагдсан халдварын тохиолдол нь 252,245 болж нэмэгдэж байна.

       Энэ нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа хоёрдугаарт жагсах муу үзүүлэлт юм. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 93 өвчтөн нас барж, нийт тоо нь 2,305 хүрчээ.

 Эх сурвалж: ТАСС

Таны сурталчилгаа