5 дугаар сарын 15-ны өдрийн 16.45 минутад ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дахин мэдээлэл хийж ОХУ-аас ирсэн сонсогчдоос авсан шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр, “Үдээс хойшхи шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу эерэг гарлаа. Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илэрсэн гээд оюутнуудын бүх шинжилгээг хийхэд нийт 55 халдвартай тохиолдол илэрлээ.
Ингээд Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 98 бүртгэгдэж байна.
Үүнээс 15 нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол одоогоор 83 халдвартай иргэн эмчлэгдэж байна" гэв.