Цаг үеийн мэдээ

Английн “Тоттенхэм Хотспур” хөлбөмбөгийн багийн хагас хамгаалагч Деле Аллигийн гэрт лхагва гарагийн шөнө хутгаар зэвсэглэсэн хоёр дээрэмчин дайран орсон байна. Лондоны хойд хэсгийн Хедли-Вуд дүүрэгт гарсан энэ халдлагын үеэр дээрэмчид Деле Аллигийн нүүр рүү хэд хэдэн удаа цохиж, бага хэмжээний гэмтэл учруулж, үнэт эдлэл болон үнэтэй цагуудыг нь дээрэмдэн зугтсан байна.

Энэ жил 24 настай мэргэжлийн хөлбөмбөгчин Деле Алли хөл хорионы үеэр гэртээ найз охинтойгоо болон өөрийнхөө ах, эхнэрийнх нь хамт амьдарч байгаа юм байна. Одоогоор дээрэмчдийг олоогүй байгаа бөгөөд Алли гэртээ суурилуулсан хяналтын камерын бичлэгийг цагдаа нарт өгсөн байна.

Эх сурвалж:ВВС

Таны сурталчилгаа