Цаг үеийн мэдээ

Онлайн худалдааны дэлхийн хамгийн том Амазон компани коронавирусний дэгдэлт өндөр байгаа энэ үед нүүрний хаалт их хэмжээгээр үйлдвэрлэж, ямар ч ашиг нэмэхгүйгээр үйлдвэрийн үнээр зах зээлд нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эхний ээлжинд эмнэлгийн эмч, ажилтнуудад зориулж үйлдвэрлэх юм байна. Эрүүл мэндийн салбарыг хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангасныхаа дараа Амазон бусад хэрэглэгчиддээ үйлдвэрийн үнээр худалдаалж эхлэх юм байна. Өмнө нь Амазон компани 10 мянган ширхэг нүүрний хаалтыг АНУ-ын эрүүл мэндийн салбарт хандивлаж байсан юм байна.

АНУ-д нүүрний хаалт нэг ширхэг нь 12-оос 35 ам.долларын хооронд худалдаалагдаж байгаа юм байна. Харин Амазон компани 3D технологоор үйлдвэрлэх нүүрний хаалтаа ашгийн нэмэгдэлгүйгээр хамаагүй хямд худалдаална гэдгээ мэдэгдсэн байна.

Амазоны инженерүүд нүүрний хаалтаа духыг чанга барихгүй аль болох хүний нүүрэнд тухтай, аюулгүй байлгахаар бодож бүтээж байгаа юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа