Цаг үеийн мэдээ

2020 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1-р байрны хойд талын ил зогсоол дээрээс 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашин хулгайд алдсан гэх мэдээллийг тус хэлтэст мэдэгджээ.

Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжлан 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 905 дугаарын хашааны үүднээс олж тогтоосон ба тээврийн хэрэгсэлийг хулгайлсан этгээдүүд нь гэр бүлийн харилцаатай 27 настай, эрэгтэй Н.Ч, 32 настай, эмэгтэй Э.У нар нь бүлэглэн үйлдэж уг автомашины арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах зорилготой байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Мөн үзлэгээр эзэмшигч нь тодорхойгүй 97-82 УНД, 73-85 УНО, 07-21 УБӨ, 24-47 УНЗ , 50-93 УНЛ 25-28 УНЛ, 98-09 УНТ улсын дугаарууд хураагдсан ба эдгээр номерууд нь хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл байж магадгүй тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа ажээ.

Иймд иргэд та бүхэн хуучин тээврийн хэрэгсэлийг худалдан авахдаа арлын дугаарт нь өөрчлөлт орсон эсэхийг сайтар шалгаж авто тээврийн оношилгоонд оруулж худалдан авалт хийх мөн тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс тээврийн хэрэгслийг гэрэлтүүлэг, хараа хяналттай, харуул хамгаалалттай газар байршуулж хэвшээрэй.

Таны сурталчилгаа