Арабын нэгдсэн эмират улсад 3 дугаар сарын эцсээс коронавирусийн халдвар хүндэрч, өдөрт 100 гаруйгаар нэмэгдсэн байсан бол сүүлийн өдрүүдэд 600 тохиолдлоор нэмэгдэн, нийт 20.000 хүн халдвар аваад байна.
Гэсэн хэдий ч 5 дугаар сарын 12-нд Дубайн засгийн газар цэцэрлэгт хүрээлэн, зочид буудал, наран шарлагын газрыг нээж, трамвай, усан зам зэрэг зам харилцааг хэвийн ажиллуулахаа зарлажээ. Мөн Рамадан сар дууссаны дараа худалдааны төвүүд хэвийн үйл ажиллагаагаа сэргээхийг мэдэгдсэн байна.
Халдвараас урьдчилан сэргийлэх ажил тодорхой үр дүнд хүрээгүй нөхцөлд АНЭУ холбогдох хөл хориог ийнхүү цуцалж байгаа нь аюултай боловч олон нийтийн аюулгүй байдал болон эдийн засгаа тэнцвэржүүлэх арга хэмжээ болно гэж үзжээ. Түүнчлэн тус орны засгийн газар ерөнхийлсөн олон арга хэмжээ авч, цар тахлын эдийн засаг, нийгэмд учруулах нөлөөг багасгахаар ажилласан тухай шинжээчид хэлж байна.