Цаг үеийн мэдээ

 

            Вашингтон хотын гурван одтой Литтл Вашингтон Инн гэх ресторан тавдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн үүд хаалгаа нээж, зочиддоо үйлчилж эхлэх аж. Коронавирусний эрсдэлээс сэргийлэхийн тулд ресторанд нэг удаад үйлчлүүлэхийн хүний тоо хязгаартай байх юм. Тиймээс тус рестораны нэгэн сонирхолтой санааг хэрэгжүүлэх гэж байна.  Тэд хөл хорионоос эргэн ирж буй үйлчлүүлэгч нартаа өмнөх шиг  рестораны танхим дүүрэн зочидтой орчинд үйлчилгээ үзүүлэх үүднээс нийт багтаамжийнхаа тал хувийг манекенаар дүүргэх аж.

            Мөн тэдгээр манекенуудаа дэлхийн хоёрдугаар дайны дараах буюу 1940-өөд оны үеийн загвараар хувцаслаж, хос хосоор нь суулгах гэнэ. Манекенууд үйлчлүүлэгчдийн адил ширээнд суун, жинхэнэ үйлчлүүлэгчдийн ширээг хооронд нь тусгаарлаж өгөх ба ингэх нь зөвхөн зай барих дүрмээс гадна сайхан орчин бүрдүүлэхэд тустай гэж рестораны удирдлагууд үзэж байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа