Цаг үеийн мэдээ

 

         Япон улсад энэ оны дөрөвдүгээр сард 1,455 хүн амиа хорлосон нь 2019 оны дөрөвдүгээр сарынхаас 359-өөр буурсан үзүүлэлт болжээ. Тус улсад амиа хорлолт 2003 онд оргил үедээ хүрч, нийт 34,000 хүн хорвоог сайн дураар орхиж байв. Өнгөрсөн онд энэ тоо 20,000 гаруй болж буурсан байна. Хөл хорионы улмаас иргэд гэртээ ихэнх цагийг өнгөрөөж, сургуулиуд хаагдсан нь амиа хорлолт багасах гол хүчин зүйл болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

        Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд амиа хорлолт нэмэгдээд байсан бол сургуулиуд хаагдаж хүүхдүүд гэртээ байх болсон нь сайн үр дүнд хүргэжээ. Жил бүрийн дөрөвдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэх үеэр сурагчдын сэтгэл санааны дарамт нэмэгдэж, амиа хорлох үзэгдэл нэмэгддэг юм байна.

            Харин насанд хүрэгчдийн хувьд үндэсний хэмжээний ямар нэг гамшиг тохиолдоход амиа хорлолт буурдаг уламжлалтай ажээ.  Тухайлбал газар хөдлөлт, цунами, цөмийн станцын осол зэрэг гамшгийн үеүдэд хүмүүс “амиа хорлох талаар бодох завгүй” болдог нь үүнд нөлөөлдгийг Японы Амиа Хорлох Явдалтай Тэмцэх Холбооны тэргүүн Юкио Сайто тайлбарласан юм.

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа