Цаг үеийн мэдээ

1950-1953 оны Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийнх байж болзошгүй шарилын үлдэгдлийг Хойд Солонгостой хиллэх цэрэггүй бүсээс олсон тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.

Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагаас энэ лхагва гарагийн хооронд явагдсан мина илрүүлэх малтлагын үеэр нийт 11 ширхэг ясны хэсгийг олсон юм байна. Шарилын үлдэгдэл олдсон Чеорвон нуруунд дайны үеэр хамгийн ширүүн тулаанууд болж байжээ.

Энэ оны 4 дүгээр сарын 20-нд эхэлсэн минагүйжүүлэх ажиллагааны үеэр одоогийн байдлаар шарилын үлдэгдэл нийт 34 ширхэг яс, амь үрэгдсэн цэргүүдийнх байж болзошгүй 7009 ширхэг эд зүйлийг олоод байгаа юм байна. Мэргэжилтнүүд шарилын үлдэгдэлд ДНК-ын шинжилгээ хийж хэн болохыг нь тогтоох юм байна. Малтлагын үеэр бас 61 ширхэг мина илрүүлж, 913 ширхэг сум, хонгио олсон байна.

2 Солонгос улс цэрэггүй бүсэд хамтарсан малтлага хийх гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 19-нд байгуулж байсан юм байна. Гэвч Хойд Солонгос улс энэхүү хамтын ажиллагаанд оролцоогүй байгаа бөгөөд Өмнөд Солонгосын тал өнгөрсөн оноос хойш ганцаараа энэ ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.

Эх сурвалж: koreaherald

Таны сурталчилгаа