Хятадын Хунан мужид хүүхдийн хуурамч хуурай сүүнээс болж олон хүүхдийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар учирсан бөгөөд үүнийг сүүний харшил гэж оношилжээ. Гэтэл энэ нь зөвхөн харшил биш байсан бөгөөд хүүхдийн биед ноцтой нөлөөлсөн хэрэг болж хувирсан байна.
Уг сүүг уулгасан бага сартай хүүхдийн толгой хэт томорчээ.
Мөн хүүхэд толгойгоо хяналтгүй савчин цохих, тайван бус байх зэрэг явдлууд гарсан байна. Их дэлгүүрээр нэлээд үнэтэй зарагдаж буй уг хуурай сүүг мэргэжлийн хяналтын газрууд шалгаж байгаа аж.
Хүүхдүүдийнхээ энэ байдлыг эцэг эхчүүд хуурамч сүүнээс болсныг мэдэлгүй харшил хэмээсээр удаажээ.