Бангладешийн өмнөд нутагт байрладаг рохинжа дүрвэгсдийн хуаранд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Дүрвэгсдийн хуаранд нэг сая гаруй хүн түр хоргоддог ажээ.
Халдвар илэрсэн нэг рохинжа болон Кокс-Базар дүүргийн нэг оршин суугчийг тусгаарласан гэж Бангладешийн Дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссар Махбуб Алам Талукдер мэдэгдсэн байна.
“Өвчтөнүүдийг эмчлэх, тэдэнтэй ойр байсан хүмүүсийг илрүүлэн тусгаарлаж, шинжилгээ хийх багуудыг томилсон” гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан газрын хэвлэлийн төлөөлөгч Луиза Донован “Associated Press” агентлагт мэдээлжээ.