Цаг үеийн мэдээ

Америкийн нэрт жүжигчин, фото модель, амьтан хамгаалагч Памела Андерсон алимын хальсаар хийсэн өөрийн нэрийн шинэ цүнхээ худалдаанд гаргасан байна. Веган амьдралын хэв маягтай, амьтны эрхийн төлөө тэмцэгч нэрт жүжигчин маань 2019 онд Францын загварын “Ashoka Paris” ордонд нэгдэж веган чиглэлийн аксессуар гаргаж эхэлсэн байна.

Дизайнер Дэвид Матеотай хамтран загварыг нь гаргасан алимын хальсаар хийсэн гоёлын цүнх нь улаан, хар, ягаан, биеийн өнгөтэй гэсэн 4 өнгөний сонголттой бөгөөд 270 еврогоор худалдаалагдаж байгаа юм байна.

Цүнхний арьсыг алимын жүүс үйлдвэрлэхэд гардаг хаягдал хальсаар Италид боловсруулдаг юм байна. Харин доторлогоог нь хуванцар савыг дахин боловсруулж гаргаж авсан материалаар хийжээ.

Байгальд ээлтэй, дахин боловсруулсан материалыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Ashoka Paris” брэнд хамтын ажиллагааныхаа хүрээнд цүнхнээс олсон ашгийн тодорхой хувийг нэрт жүжигчин Памело Андерсоны амьтны эрх, байгаль орчныг хамгаалах санд хандивлах юм байна.

Эх  сурвалж: VegNews

Таны сурталчилгаа