Цаг үеийн мэдээ

Японы Токио хотод эмнэлгийн ажилчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор коронавирусээр хөнгөн өвдсөн өвчтөнүүдэд робот үйлчилж эхэлсэн байна. Өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн Ковид-19-ийн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй хүмүүсийг Токио хотын зочид буудлуудад тусгаарлан, эмчилж эхэлсэн юм байна.

Ингэснээр хүнд өвчтөнүүдтэй эмнэлгийн ачааллыг бууруулж чаджээ. Одоогийн байдлаар Токиод нийт 2865 өрөөтэй 5 зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар түрээслэж байгаа юм байна.

Эхний ээлжинд 2 зочид буудалд роботуудыг ашиглан, өвчтөнүүдэд үйлчлүүлж эхэлжээ. Нэг робот нь үүдэнд өвчтөнийг угтан хүлээн авдаг бол хиймэл оюун ухаантай өөр нэг робот нь хог цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэдэг байна. Мөн роботууд өвчтөнүүдийг хөгжөөж сэтгэл санааг нь дэмжихэд тусалдаг юм байна. Өнөөдрийн байдлаар Японд коронавирусний халдварын нийт 16,193 тохиолдол бүртгэгдэж, 710 хүн амиа алдаад байна. Зөвхөн сүүлийн нэг хоногийн хугацаанд халдварын 114 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: tengrinews

Таны сурталчилгаа