Английн Басилдон хотын оршин суугч Жое Уайт толгойгоо вааранд хийчихсэн нэгэн гаврыг хашаанаасаа олсон байна. Толгойгоо вааранд гацаачихсан гавар их л айж түгшсэн байдалтай амьсгалж чадахгүй байсан гэнэ.
Тиймээс аврагчдыг ирэхээс өмнө ваарны нэг хэсгийг хагалж үнэгний зулзагыг амьсгалах боломжтой болгохоор оролдсон байна.
Харин аврагчид ирсэн даруйдаа гаврын толгойноос ваарыг аюулгүй салгаж чаджээ. Тус гавар нь том чихтэй учир толгой нь гацсан байна хэмээн аврагчид тайлбарлажээ. Гаврыг зэрлэг амьтны эмнэлэгт аваачин эмчилж, угааж, хооллосны дараа байгальд нь эргүүлэн тавьсан байна.
Эх сурвалж: ВВС