Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.

 

Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 1,623 иргэн ажиглалтад байж, тандалт судалгаа хийлгэж байна. Нийт 7,195 иргэн тусгаарлан ажиглалтад орсон.

Сүүлийн нислэгүүдээр ирсэн хүмүүсээ оролцуулаад тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 

 

5 хүртэлх насны 104 хүүхэд

жирэмсэн эмэгтэй 61 

чихрийн шижин өвчтэй 25

артерын даралт ихсэх өвчтэй 80

хорт хавдрын улмаас гадаадад эмчлүүлж байсан 22 иргэн ирсэн бөгөөд сахиуруудын хамт байна.

Эдгээр иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг тусгаарлан ажиглах байранд нь болон ХСҮТ, Цэргийн төв эмнэлэгт үзүүлээд явж байна. Энд лавлагаа төвүүд дайчлагдан ажиллаж байгаа. 

Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн шүд өвдөх, санамжгүйгээр өөрийгөө бэртээх, зулбахыг завдах зэрэг зүйл гарсан. Бид тухайн тохиолдол бүрт нь тусламж үйлчилгээ үзүүлээд явж байна.

Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт байгаа гурван иргэний биеийн байдал тогтвортой байна. 

 

Тусгаарлан ажиглах Цэргийн төв эмнэлгийг гадаадын улс орноос ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан, гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдийг тийш нь тусгаарлаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгвэл одоо энэ чиглэлийг өөрчилж, Цэргийн төв эмнэлэгт цаашдаа COVID-19-ийн халдвартай иргэдийг авч эмчлэх чиглэлд бэлтгэл хангаж ажиллаж байна. 

 

Мөн энэ тохиолдолд лавлагааны төвүүд дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай иргэдээ шилжүүлэн ажиллахаар урьдчилан төлөвлөж, эрэмбэлсэн дарааллаараа бэлтгэлийг хангаад явна. 

 

-Гэрийн тусгаарлалтад нийслэлд байгаа иргэдэд өрхийн эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлж байна.  

-Түүнчлэн хилийн боомтууд, ялангуяа Гашуунсухайт, Ганцмод, Шивээхүрэн, Сэхээ гэх мэт богинын замд рэйс хийж байгаа жолооч нараа санамсаргүй түүвэрлэлтийн аргаар тандалтыг хийж, түргэвчилсэн оношлуулаар шинжилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлж байна. 

Гадаадаас ирж байгаа хүмүүс цаанаас онгоцонд суухдаа ч тэр, онгоцноос буусан хойноо ч тэр, өөрсдийнхөө эрүүл мэндийн байдлыг маш үнэн зөв, бодитоор мэдээлэх зайлшгүй шаардлагатай байна.

Тэгэхгүйгээс болоод магадгүй иргэд маань өвчтэй, эмчилгээ шаардлагатай гээд суулгахгүй гэж боддог юм уу, мэдээллээ дутуу өгснөөс болоод ирсэн хойноо эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэл гарах эрсдэл байна. Бид иргэдийн онгоцноос буухад нь тандалтаа хийгээд сэжигтэй тохиолдолд ХӨСҮТ-д тусгайлан бэлтгэсэн эмнэлэг рүү гээ авч байна. Бусад иргэд зочид буудал, амралт сувиллын газар очиж байна. Тэнд очсон хойноо иргэд мөн нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд авах тул бид вирусологийн шинжилгээний хариугаа хамгийн түрүүнд харж байгаа.  

Вирусологийн шинжилгээний хариу сөрөг гарвал эмнэлгийн тусламж шаардлагатай, тусгайлан бэлтгэж байгаа лавлагаа төвүүд рүүгээ татна. Хэрэв эерэг гарвал ХӨСҮТ-рүү татах шаардлага гарч байгаа тул иргэд мэдээллээ зөв өгөхийг хүсэж байна. 

Хоёрдугаарт, иргэд тусгаарлан ажиглах байранд зайлшгүй авч орох хэрэгцээтэй зүйлсийн жагсаалтыг Шадар сайдын баталсан журамд заасан.  Гэтэл иргэд зайлшгүй, хугацаа алдахгүй хүргэх шаардлагатай тодорхой зүйлсийг тусгаарлах байр руу авч орчихоод буцааж гаргахад халдваргүйжүүлэх, хууль хяналтын байгууллагатай ярилцаж, зөвшөөрөл авах зэргээр хүндрэл учирч байна. 

Тэгэхээр иргэд тусгаарлах байранд авч орох ёстой зүйлээ л авч орох, үлдээх зүйлээ хил дээр мэдээлээд, тэнд нь халдваргүйтгэл хийлгээд ар гэртээ хүргүүлэх хэрэгтэй байна.   

Таны сурталчилгаа