Түүнийг Маримар Кироа (Marimar Quiroa) гэдэг. Тэр Калифорнид амьдардаг 24 настай жирийн л нэг бүсгүй. Гэхдээ тэрээр энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсээс ч илүүтэй өөрийгөө ялан дийлсэн бүсгүй юм.
Маримар төрөхдөө л нүүрэн дээрээ уйланхайтай байсан бөгөөд энэхүү эмгэг нь гэнэт томрон амны хөндий хоолой сонсголд нь нөлөөлж, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж өсчээ. Маримар бусдад шоолуулахаас эмээн гэрээсээ огт гардаггүй байсан бөгөөд толинд нүүрээ хардаггүй байжээ.
Түүнд гэртээ байсаар үхэх эсвэл бусдад шоолуулсан ч энэ бүхнийг тэвчиж гадагш гарч нийгэмтэй танилцах хоёр болзол тулгарсан байна.
Эцэст нь тэрээр өөрийнхөө төрхөөс нэгэн давуу талыг олж харсан нь түүний тун ч ухаалаг хоёр нүд байв. Ийнхүү удаан бодсоны тэрээр олны дунд орохоор шийдсэн байна. Охин YouTube - т блог нээж, анхны видеогоо оруулав.
Гэвч түүнд ирсэн анхны сэтгэгдлүүд дотор айсан шоолсон доромжилсон үгс хөвөрч түүн дотроос " Мангас" хэмээх үг түүнийг ихэд сэтгэлээр унагасан байна. Гэвч тэрээр "Би Хөөрхөн" шүү дээ, хэн ч өвдөж зовох, мөн зайлшгүй ирэх үхлийг зогсоож дийлэхгүй болохоор намайг шоолсон хүн бүхний өмнө би гутраад байх хэрэггүй юм байна” гэж тэрээр бичжээ.
Тун ч удалгүй тэрээр сайхан сэтгэлтэй хүн олон байдгийг мэдсэн учир тэдний урмын үгст талархсан хариуг өгөхөөр шамдаж байна хэмээжээ.
Одоо түүнийг 5 сая хүн дагаж байнга дэмжиж урам хайрласаар байна. Гэхдээ түүнийг үзэн ядагсад ч байсаар л.
Маримар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн багш болж тэдэнд гайхалтай бужиг заахаар шамдан суралцсаар байна.
Эх сурвалж: Р.Сайхан–Уул