Италийн Засгийн газар шинэ коронавирустэй тэмцэх зорилгоор авсан хязгаарлалтыг сулруулах арга хэмжээний хүрээнд зургадугаар сарын 3-наас эхлэн бүс нутгуудын хооронд зорчих хөдөлгөөнд тавьсан хоригийг цуцалж, мөн хилээ нээхээр шийдвэрлэжээ.
Италийн Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар, хэрэв тухайн бүс нутгуудад коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй тохиолдолд бүс нутгуудын хооронд зорчихыг хориглоно. Энэ журам мөн Италиас гарах гэж байгаа эсвэл тус улсад зорчих гэж буй иргэдэд хамаарна. Өөрөөр хэлбэл цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн улс орнуудаас ирсэн болон мөн ийм газруудад зорчих гэж буй хүмүүст ЕХ-ны тогтоолд заасан холбогдох хязгаарлалт, олон улсын үүргийн дагуу улсын хил дээр хориг тавих боломжтой юм. Харин Ватикан эсвэл Сан-Марино болон хөрш зэргэлдээ нутаг дэвсгэрүүдийн хооронд зорчихыг зөвшөөрнө.
Италид коронавирусний халдвар дэгдсэнээс хойш 224 мянга орчим хүн халдвар авч, 120 мянга гаруй хүн эдгэрсэн бол 31500 гаруй хүн нас баржээ.