Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

 

ХӨСҮТ–ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ: 

 

Өнөөдөр нэг оюутан эдгэрч, сувилал руу шилжлээ. Турк улсын хоёр иргэний ажиглалтын хугацаа бүрэн дуусч, өнөөдрөөс гэртээ гарлаа. Дархан-Уул аймгийн салбар болон ХӨСҮТ-ийн лабораторит нийт 156 хүнд шинжилгээ хийсэн. Үүнд, Дархан-Уул аймгийн салбар лабораторит  137 шинжилгээ хийж,  Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 27 жолооч, ОХУ-аас орж ирж тусгаарлагдсан 110 хүн байна.

 

Тодруулбал, Орхон аймагт ес, Сэлэнгэ ес, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 92 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тавдугаар сарын 16-нд ирсэн 19 хүнд давтан шинжилгээ хийхэд 18 тохиолдлоос вирус илрээгүй. Эдгээр иргэд нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоо, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 10, тандалтын зорилгоор УНТЭ-ээс сорьц авсан нэг тохиолдол байлаа.

 

Харин нэг хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутан байсан. Бидний зүгээс давтан шинжилгээг хийж, биеийн байдалд нь онцгой анхаарна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 204 хүн байна. Үүнээс 115  хүн нь эмчилгээнд, 89 хүн нь ажиглалтад байна. Өвчтөний биеийн байдлыг нарийн шинжилгээний дүнгээр хэлбэл, хүндэвтэр 23, дунд зэрэг 92 хүн байна. Өвчтөнүүдийн дунд 8-16 насны таван хүүхэд эмчилгээнд байна.

 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар  шинэ коронавирусний халдвар авсан 136 тохиолдол бүртгэгдээд байна. Бүгд гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Таны сурталчилгаа