Цаг үеийн мэдээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020 оны 5дугаар сарын 16,17-ны өдрүүдэд нийт 408дуудлага мэдээлэл хүлээн авснаас 282 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна.  Мөн орон нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.  

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөх 4, мөргөлдөх хэлбэрээр 3, онхолдсон 2, унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөх 2 осол гарсан байна. 

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

            2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 11.30 цагийн орчим Архангай аймгийн Чулуут сум Зуунмод багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Sunnyмаркийн мотоцикл онхолдож,  жолооч 12 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргийг шалгаж байна. 

            

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгджээ. 

 

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,9 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 66,7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  

 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагтавтомашиныхаа ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Таны сурталчилгаа