05-р сарын эхний 11 хоногт ОХУ-ын Төмөр замын сүлжээгээр ачсан контейнеруудын транзит урсгал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 дахин (23.5 мянган TEU хүртэл) нэмэгджээ. Энэ сегментийн гол хөдөлгүүр нь COVID-19-ийн тархалтыг бууруулах зорилгоор бусад тээврийн төрлүүдэд тавьж буй хязгаарлалтаас хамааран ачаа илгээгчид төмөр замын тээвэр лүү шилжиж буй үйл явцтай холбоотой юм.
“РЖД” НХН-ийн ерөнхий хорооны тэргүүлэгч Олег Белозёров тус холдинг нь дамжин өнгөрөх чингэлгийн эрэлтийн өсөлтийг хангахад онцгой анхаарах ёстой гэж албан ёсоор мэдэгджээ. Тэрээр “Бидэнд энэ ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүхэн бий. Бид өнөөгийн нөхцөлд зайлшгүй шаардлагатай ажлууд болох тээвэр зохион байгуулалтын төлөвлөлт, тоон ба ачааны баримт бүрдүүлэлтийн технологи, хил залгаа төмөр замуудтай хамтран ажиллах сайн бэлтгэлтэй. Одоогийн нөхцөл байдалд бүх чиглэлийн тээврийг Алс дорнод болон Монголоор дамжих тээврийг оролцуулан тэнцвэржүүлэх хэрэгтэй” гэж цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: УБТЗ ХНН