Энэ сарын 12-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт таксины жолоочийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан юм. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдийг өчигдөр Архангай аймгаас баривчилсан байна.
Архангай аймгийн мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид гэмт этгээдийг илрүүлэн, баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Хэргийг тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанаас 54 настай иргэний цогцос олдсон. Тухайн иргэн өмнөх өдөр нь таксинд явахаар гэрээсээ гарсан байна.
Цагдаагийн алба хаагчид хэргийн сэжигтнийг орон даяар эрэн сурвалжилж, өчигдөр илрүүлжээ.