Цаг үеийн мэдээ

Оросын зураач Никас Сафронов лаазалсан загасны төмөр саванд гараа зүсч улмаар шарх нь үрэвссэн байна. Гурван удаагийн мэс засалд орж удаан хугацааны эмчилгээ хийлгэснийхээ дараа тэрээр даатгалын компаниас 320 мянган ам.доллар авсан байна. Энэ тухайгаа зураач нэгэн нэвтрүүлэгт орохдоо ярьжээ. Түүний хэлж байгаагаар, хоосон лаазтай сав хогийн сав руу хийх гэж байгаад хуруугаа лав зүсч тэр нь үрэвссэн гэжээ. Бурханы авралаар хурууны яснууд гэмтээгүй бөгөөд зураач Сафронов хоёр гар болон нүдээ нэг сая доллараар даатгуулсан байжээ. Тэрээр жил бүр даатгалд ойролцоогоор 23 мянган ам.доллар төлдөг байна.

 

Таны сурталчилгаа