Шинэ Дели-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 07.40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, 158 иргэн эх орондоо ирлээ.
Монгол Улс эхний ээлжинд хүндэтгэх шалтгаантай буюу ахмад настнууд, эрүүл мэндийн байдал тааруу, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй иргэдээ гадаадаас авч байгаа юм. Энэ удаагийн нислэгт БНЭУ-д эмчилгээ хийлгэсэн иргэд олноор ирж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэв. Иргэдийг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлана.
Харин БНЭУ-д шавилан сууж байгаа ламхай нарыг дараагийн нислэгт хамруулах талаар судалж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өмнө нь мэдээлсэн.