Цаг үеийн мэдээ

Дэлхий даяар тархаад буй коронавирусний цар тахал жирийн иргэдээс илүүтэй эмч сувилагч, эмнэлгийн байгууллагын ажилчдад илүүтэй ачааг үүрүүлж,  тэд өндөр эрсдэл бүхий орчинд ажиллацгааж байна.  Өндөр халдварын эрсдэл бүхий дарамт дор ажил үүргээ гүйцэтгэж байгаа тэдэнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд сэтгэлийн дэм, талархал, эд зүйл бүхий хандивуудыг илгээсээр байна. 

Үүний нэг жишээ бол  “Брэнд гутал” ХХК-ийн хамт олон Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж буй ХӨСҮТ-ийн эмч сувилагч нарт эх орондоо үйлдвэрлэж буй шинэ бүтээгдэхүүн болох 100 хос арьсан углаашийг нийгмийн хариуцлагын хүрээнд хандив болгон өгсөн байна.

“ХАМТЫН ХҮЧЭЭР ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” хэмээх уриалгын дор энэхүү хандив явагдсаныг энд дуулгахад таатай байна.

Таны сурталчилгаа