Цаг үеийн мэдээ

УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Үений мэс заслын эмч Н.Энхтайван (ахлагч), Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч М.Отгонбаяр, Мэдээгүйжүүлэгийн эмч Х.Баялагмаа, Үений мэс заслын эмч С.Дашцогт, О.Чойдог, Мэс заслын сувилагч Б.Түмэнжаргал, Г.Өнөрболд, Мэдээгүйжүүлэгийн сувилагч С.Одонтуяа нарын Үений мэс заслын баг Монголд анх удаа дараах хагалгаануудыг амжилттай хийж гүйцэтгээд байна.

Кадавер донорын шөрмөс ашиглан олон холбоос/шөрмөсний гэмтэл сэргээх мэс засал:

Өвдөгний үений урд чагтан болон дотор хажуугийн олон холбоосын гэмтэлд (өөрийн шөрмөсийг ашиглах боломжгүй үйлчлүүлэгчид) кадавер донорын шөрмөс сэргээх давтан мэс заслыг 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд амжилттай гүйцэтгэв. Энэхүү хагалгааг одоогоор 15 удаа амжилттай хийсэн байна.

Ясны том хэмжээний дутмагшлыг донор яс ашиглан ясны бүтэц нөхөх/сэргээх мэс засал:

Дунд чөмөгний ясанд том хэмжээний ясны үүсгэвэр оношлогдсон тохиолдолд ясны үүсгэвэр авах, кадавер донорын яс ашиглан ясны дутмагшлыг нөхөх мэс заслыг Монголд анх удаа 2020 оны нэгдүгээр сарын 29-нд амжилттай гүйцэтгэжээ.

Өмнө нь өндөр үнэтэй хиймэл буюу синтеник яс, шөрмөс ашиглаж байсан ба мэс заслын дараах үр дүн багатай байсан.

Түүнчлэн өвдөг, мөрний үений дурангийн мэс заслыг УНТЭ-д анх удаа:

2019 оны долдугаар сараас эхлэн 100 гаран хагалгааг амжилттай хийгээд байна.

Таны сурталчилгаа