Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүм түймэрт шатаж, ихээхэн хохирол амсаад байгаа билээ. 13 дугаар зуунд баригдсан, 850 жилийн настай Готик хэв маягийн Католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурсан бол гол чулуун байгууламжууд нь бүтэн үлдсэн юм.
Парисын Дарь эхийн сүм Нотр Дамыг сэргээн босгох ажил энэ сарын 27-ны өдрөөс дахин эхлэх болно гэж Францын хэвлэл сүүлийн өдрүүдэд мэдээллэв. Мөн ажилчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх болно гэж албаныхан мэдэгдсэн байна.
Энэ оны 3 дугаар сарын 17-ны өдөр халдварт коронавирусээс шалтгаалан Дарь эхийн сүмийн сэргээн босгох ажил түр хугацаатай зогсоод байсан билээ. Галд өртсөн нэг жилийн ойн өдөр буюу 4 дүгээр сарын 15-ны өдөр Францын Ерөнхийлөгч Макрон Дарь эхийн сүмийг 2024 он гэхэд бүрэн сэргээн босгохоор төлөвлөж байгаа аж.